2011-8-17
Хөх тэнгэр хамтлаг Үзэсгэлэн төгөлдөр эх орон...
За энэ дуу болвоос намайг бага байхад ах эгч нар л их дуулдаг байсан Хөх тэнгэр хамтлагийн Үзэсгэлэн төгөлдөр эх орон гэж их гоё дуу байгаамаа..Дашдондог Сарантуяа нар дуулжээ...Сүүлд харин Помогите нам кинон дээр нэг бүтэлгүй наймаачин нөхөр гитар дараад бас гоё дуулж байналээ...Гэхдээ тэр кинон дээр болохоор E буюу Ми мажороос эхлээд дарж байсан, Хөх тэнгэрийнх болохоор D буюу Ре мажороос эхлэж байх шиг байналээ...Чадан ядан хийлээ болгооно уу...


D                                              Bm                               F#m

Хун цагаан үүлсийн цаагуур хурц шаргал наран наадаад

Bm                         F#m                     Em                               A

Зэгс хөөмийлөх нуурын мандалд зэрвэс зэрвэс салхи тоглоод

D                                              Bm                      F#m

Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа

Bm                     F#m                   Em             A

Алтан наранг сонстол дуулж чамдаа би хэлье

D       F#m                Em                         A

Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ

D              F#m   Em                    A              D

Ганцхан заяах нутаг минь та билээ та билээ

G                        D         G                       D

Олон оддын доогуур оргил уулсын дээгүүр

G                        D                   Em             A           

Очих ирээдүйн зүг хүсэл хайрын дуу минь

A                        Bm        F#m     Em                         A               D

Хүрэх алсын гялбаа тосдог халуун сэтгэлээр бүтсэн дуу хуур минь

Уудам шаргал талын дээгүүр

Уртын дуу эгшиг татаад

Уулс зэрэглээтэх алсын алсад

Урт холын бодол хөврөөд

Алсын ирээдүйн хүсэл чамдаа

Эгнэгт үнэнч хайртайгаа

Алиман саран сонстол дуулж

Энхрий чамдаа хэлье

Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ

Ганцхан заяах нутаг минь та билээ та билээ

Олон оддын доогуур

Оргил уулсын дээгүүр

Очих ирээдүйн зүг

Хүсэл хайрын дуу минь

Хүрэх алсын гялбаа тосдог

Халуун сэтгэлээр бүтсэн дуу хуур минь

Бичсэн: Зоригт ван | цаг: 10:08 | Поп (Бусад)...
Холбоос | email -ээр явуулах | 4374 уншсан | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


uneheer saihan duu.gehdee youtube-eer sonsog bolohgui yum
Бичсэн: Зочин цаг: 22:52, 2014-1-18 | Холбоос | |


Зоригтван
блогоор зочилсонд баярлалаа...
Бичсэн: Зочин цаг: 13:13, 2012-4-2 | Холбоос | |


Goy duu
Энэ үнэхээр сайхан дуу. Тэр наймаачин сайхан дуулсан. Хөх тэнгэрийн дуулснаар яаж олж сонсох вэ? Ютүүб рүү орж болохгүй байна л даа одоогоор
Бичсэн: baagii (зочин) цаг: 11:27, 2012-4-2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant